Тэд Ерөнхийлөгч Абдел Фатта ал-Сиси-гийн 6-р сард амласан цалинг 10% нэмэх амлалт мөн нийгмийн халамжийг 10% иар өсгөхийг хүсэв.
Лхагва гарагийн ажил хаялтад 10000 ажилтан оролцсон нь төрийн мэдлийн хамгийн том үйлдвэрийг зогсонги байдалд оруулав. Уг ажил хаялт нь Даваа гарагт эхэлжээ. Тавьсан шаардлагыг биелүүлэхээс наана ажил хаялтаа зогсоохгүй гээд ажил хаягчид хамгаалалтын албатай мөргөлдөөн хийхгүйн тулд барилгаас гарахгүй гэдгээ мэдэгдэв.
Египетийн ерөнхийлөгч ард иргэдийнхээ ачааг хөнгөлөхийн тулд цалин нэмнэ гэж амлажээ. Гэвч 6-р сарын сүүлд олон нийтийн бизнесийн секторын сайд Ашраф Эл Шаркави үйлдвэрийн ажилчид нэмэлт авахгүй гэсэн байна.
Махалла бол Мубаракийн засгийн газрын эсрэг үйл ажиллагааны гол суурь газар байсан. 2006 онд цалин нэмж, нэмэлт цалин авахыг шаардсан хотын ажилчдын ажил хаялт бусад хотуудад тархан улс орон даяар засгийн газрын эсрэг хөдөлгөөн үүсгэж байв. Тус ажил хаялт нь 2011 оны Мубаракын засгийн газрыг унагасан гол хүчин зүйл болжээ.