Сөүлийн их сургуулийн 288 проффесор хуурамч үүдэл эсийн дуулианд оролцоод байсан шинжлэх ухааны яамны ахлах ажилтныг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулжээ.
Пак Ки Ён үүдэл эсийн нэртэй судлаач Хван Вүү-сукийн судалгаанд оролцжээ. Ингэхдээ тэд хуурамч дата ашиглан, өөрсдийгөө дэлхийн хамгийн анхны хүний хувилсан эмбрион бүтээсэн гэж нэрлээд байжээ.
2005 болсон дуулианы дараа Пак Ру Му Хёны ерөнхийлөгч асны ахлах зөвлөхийн тушаалаа хүлээлгэн өгчээ.
Пүрэв гарагт Пак хуурамч үүдэл эсийн дуулиандаа уучлал гуйж, гэхдээ улс орныхоо мэдлэг, технологийн салбарыг урагшлуулж, хийсэн гэмээ цагаатгахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэр Даваа гарагт тушаалдаа тонилогдсон байна. Үүнээс хойш түүнийг ажлаа хүлээлгэн өгөхийг тасралтгүй шаарджээ.
Гэхдээ Пак Ки Ёныг ерөнхийлөгч асны зөвлөхөөр ажиллаж байхдаа уучлал гуйгаагүйгээс гадна “Өмнөд Солонгосын их сургууль, академик нийгэм, судалгааны этикийн хүчин зүтгэлийг үгүй хийхгүй” байхыг проффесорууд сануулжээ.