Улирал бүр өрсөлдөөнтэй болдог энэ лигт брэндүүд ч хоорондоо өрсөлддөг. Брэндүүдийг “Пума” английн 5 багтай гэрээ байгуулснаараа тэргүүлж байна. “Найк”, “Умбра” 4 багтай, “Адидас” 3 багтай гэрээ байгуулжээ.
Энэ жилийн нэг онцлог нь өмсгөлийн ханцуйн дээр сурталчилгаа байршуулдаг болсон. Челси, Ливерпуль, Манчестр Сити зэрэг 10 клуб ийм гэрээ байгуулсан.
Өнгөрсөн улиралтай харьцуулахад "Найк" нэмж 3 багтай гэрээ байгуулсан бол "Адидас" Челситэй гэрээгээ дуусгажээ.