Цахим спорт буюу и-спортын орлого сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Парисын хорооны дарга Тони Истангует 2024 оны олимпод цахим спортыг оруулах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Тэр “Олимп залуу үеийнхний анхаарлыг татахын тулд видео тоглоомыг сппорт гэж үзэх ёстой” гэжээ.
Олимпийн хороо эцсийн шийдвэрийг гаргах ч цахим спорт олимпийн төрөл болж магадгүй гэж яригдаж байгаа нь асар хурдтай хөгжиж байгааг харуулж байна. 2014 онд 194 сая долларын орлоготой байсан цахим спорт 2016 онд 463 сая доллар олжээ.