Олон Улсын Цагаачлалын байгууллага хууль бусаар хил нэвтрүүлэгчдийн улмаас 50 цагаачийг Йемений далайн эрэгт живүүлсэн гэжээ. Тэдний ихэнх өсвөр насны хүүхдүүд байжээ. ОУЦБ хэлсэнээр хууль бусаар хил нэвтрүүлэгчид эргийн ойролцоо “албаны төрлийн” хүмүүсийг хараад баривчлагдахаас айгаад 120 Сомали, Этиопийн цагаачийг далай руу оруулсан гэсэн байв.
Жишсэн 50 цагаачийн 29-ийн цогцосыг амь гарсан хүмүүс булшилсан ба үлдсэн 22 цогцос одоогоор олдоогүй байна. Тэд “маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан” ба дундаж нас нь 16 гэж мэдээлжээ. Амь гарсан хүмүүс цагаачлалын агентлагт хууль бусаар хил нэвтрүүлэгчид “бизнесээ үргэлжлүүлж, Йемен рүү адилхан замаар цагаачдыг авчрахаар хэдийн Сомали руу буцсан” гэж ярьсан байна.
Өнгөрсөн 1-р сараас эхлэн Африкийн улсуудаас, голдуу Сомали, Этопиос 55.000 хүн Гульфийн улсуудад ажил олох гэж Йемен рүү ирсэн гэж ОУЦБ тооцоолжээ. Дайнд нэрвэгдсэн Йеменд цагаачдыг зогсоох удирдлага байхгүй учраас тэд Йеменээр дамжсаар Гульфийн улсаадад очдог байна.