Диснэйн хүүхдэд зориулсан аппликэйшн хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэж шүүхэд дуудагдлаа

Диснэйн хүүхдэд зориулсан аппликэйшн хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэж шүүхэд дуудагдлаа


7 жил

Калифорниа мужийн иргэн Диснэй болон бусад 3 компаний хүүхдэд зориулсан 42 аппликэйшнийг хэрэглэгчдийн онлайн үйл ажиллагааг хянан олж авсан мэдээллийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй зар сурталчилгааны байгууллагад зарсан гэж зарга мэдүүлжээ.

1999 онд батлагдсан хууль COPPA буюу хүүхдийн хувийн нууцыг онлайнд хамгаалах актад аппликэйшнууд 13 нас хүртэлх насны хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулахын тулд эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй гэж заажээ. Тус хуулийн заалтыг эдгээр компанийг зөрчсөн гэж тус иргэж үзжээ.

Диснэйгээс “Хүүхэд, гэр бүлд зориулсан аппликэйшнээр дамжуулан олж авсан мэдэээллийг бид хатуу хянадаг. Тус гомдол COPPA зармыг үл ойлгосноор үүдсэн гэж үзэж байна. Бид шүүх хурал дээр үүнийг батлан өмгөөлөх болно” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү