Хүн ба мичний өвөг ингэж харагддаг байжээ

Хүн ба мичний өвөг ингэж харагддаг байжээ


7 жил

Кени улсаас олдсон мичний бүтэн гавал өнөөдрийн бүх мич, хүний өвөг дээдэс яаж харагддаг байсны нотолгоо болжээ. Nature сэтгүүлд өчигдөр хэвлэгдсэнээр бол мичний гавал 13 сая жилийн өмнөх байжээ.

Хүн мич, шимпанзе, горрила, орангутан, гиббон зэрэгтэй хамгийн ойр байдаг. Шимпанзе ба хүний нийтлэг өвөг дээдэс 6-7 сая жилийн өмнө Африкт амьдардаг байв. Үүнтэй холбоотой чулуужсан үлдэгдэл олон олдсон байдаг. Гэхдээ мич ба хүний өвөгийн 10-аас илүү сая жилийн өмнөх эволюцийн тухай бага мэдэгдсэн байдаг. Тиймээс мич ба хүний өвөг Африкт үүссэн үү? Тэд ямар харагддаг байв? гэсэн хоёр асуулттай тулгардаг байв.

Тэгвэл Алеси гэж нэрлэгдсэн мичний 2014 онд олдсон чулуужсан үлдэгдлийг судлан түүнийг мич, хүний үүсэлтэй ойр төдийгүй, Африкт үүсэн гэдгийг тогтоож чаджээ. Үлдэгдлийг Кенийн хойд хэсэг дэх Туркана Нуурын баруун талаас олжээ. 13 сая жилийн өмнөх мичийг шинжлэн түүнд жижихгэн хошуу, чихний суваг байснаас гадна гавал нь лемоны хэмжээтэй зэрэг дүгнэлтүүд хийсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү