Тус нисдэг 2 зүйлийн хөхтөн нь одоогийн нисдэг хэрэмтэй төстэй. Нэг зүйлийг нь Maiopatagium furculiferum гэж нэрлэжээ. Одоогийн нугасан хошууттай төстэй. Шүднээс нь үзэхэд өвсөн тэжээлтэй байсан гэж үзлээ. Харин нөгөө нэг нь Vilevolodon diplomylos гэжээ. Одоогийн нисдэг хэрэмний араа шүдтэй төстэй шүдтэй тул үрээр хооллодог байсан гэж таамаглаж байна.
Тус 2 шинэ зүйлийн амьтдын чулуужсан олдворыг Хятадаас илрүүлжээ. Том үлэг гүрвэлээс амьд үлдэж, модноос хоолоо олж идэхийн тулд далавчтай болж хувьссан гэж эрдэмтэж үзлээ.
Ройтерс агентлагийн үзэж буйгаар 210 сая жилийн өмнө анхны хөхтөн амьтан хувьсжээ. Хөхтөн амьтад модонд авирч, сэлж, ичиж, нисдэг болсон байна. Хэдийгээр үлэг гүрвэл давамгайлж байсан ч бусад хөхтөн амьтад амьдрахын тулд ийнхүү хувьсжээ.