Орос Америкийн Кола, Пепси зэрэг брендүүдийн эсрэг хориг тавьж болно

Орос Америкийн Кола, Пепси зэрэг брендүүдийн эсрэг хориг тавьж болно


7 жил

Оросын Шударга  намын удирдагч Сергей Миронов Мягмар гарагт Орос улс Америкийн өдөр тутмын масс брендүүдийн эсрэг хориг тавих боломжтой гэжээ. Энэ сарын 2-нд Дональд Трамп Оросын эсрэг шинэ хоригт гарын үсэг зураад байлаа.

“Манай дэлгүүрийн тавиурууд гадны брендүүдээр овоологдчихсон. Бидэнд яагаад Пепси, Коко-Кола, Марсын корпорациудын бүтээгдэхүүнүүд хэрэгтэй гэж?” хэмээн Миронов хэлжээ.

Нэмж тэр Микрософтын софтвейрыг Линукс руу шилжүүлж болох хувилбарыг дэшвүүлсэн байв.

“Дайн л бол дайн. Оросын хувьд түрэмгийлэгч хүчтэй цохих тусам хариу нь илүү хүчтэй байхыг ойлгох хэрэгтэй. Бид тэгвэл яаж хариу үзүүлэх ёстой юм бэ? Нэгдүгээр, бид Америкийн Эрдэсэнийн Сангаас гадаад валютын нөөцөө татах ёстой,” гэжээ.

 

Сергей Мироновын Шударга нам 2006 онд гурван нам нийлж байгуулагдаад байлаа. Одоо тэд Төрийн Думын 450 суудлын 23-ыг эзлэдэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү