Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэллээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 70 гаруй орны 10000 орчим тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.
Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Шурагийн Баянмөнх 40-өөс дээш насны 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртэв. Өнөөдөр чөлөөт бөхийн төрөл явагдана.