Ингэснээр дагагчтайгаа ярилцахын хажуугаар урьсан хүнтэйгээ давхар холбогдох боломжийг олгож байна. Хүссэн үедээ нөгөө хүнээ урьж, гаргаж болохоос гадна уригдсан хүн ч хүссэн үедээ гарах боломжтой.
Зочин урин бичлэг дамжуулах үед таны дагагчид дэлгэцнийхээ тал дээр таныг нөгөө тал дээр зочныг харна. Зөвхөн нэг хүн урих боломжтой. Одоогийн байдлаар цөөн тооны хэрэглэгч дээр туршиж байна. Удахгүй бүх хэрэглэгч ашиглах боломжтой болно гэлээ.
Бичлэг шууд дамжуулах нь олон нийтийн сүлжээ сайтын чухал хэсэг болсон билээ.