Зөгийн балны шинж чанар
Зөгийн бал нь өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн юм. Шинэ зөгийн бал нь амтлаг, өвөрмөц, үнэртэй, тунгалаг, өтгөн бодис. Өнгө нь өнгөгүйгээр хүрэндүү, хүрэн өнгөтэй байна. Бал нь шингэвтэр сироп хэлбэрээс талстжсан хэлбэрт шилждэг. Энэ процессыг сахаржих гэнэ. Ер нь 85 орчим төрлийн зөгийн бал байна. Зөгийн бал нь олон амин дэм агуулсан, аминдэмээр баяжуулсан, улаан манжингийн, сүүний, хүн хорхоодой гэх мэт. Зарим ургамлын бүлэг хонин арц, далийн цэцэгстэй бал нь андромедотоксин (C31 H50O10 )-хорыг үүсгэдэг. Хортой бал хэрэглэсэн үед хүн согтуу юм шиг дүйнгэ болно. Согтуу бал нь мэдрэх эрхтэний болон химийн чанараараа хэвийн балнаас ялгагдахгүй. Харин биосорилыг амьтанд туршихад спирт агуулсан хариу урвалыг өгнө.
Балны эмчилгээний чанар
Амьсгалын эрхтэний өвчний үед
- Ханиалгах, бронхит үрэвслийн үед цэргийг шингэрүүлдэг
- Бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодын эсэргүүцлийг сайжруулдаг
- Ларингит, рингет, бронхитын багтраа, грипптомуу, уушигны сүрьеэ өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.
Арьс салстын өвчний үед
- Зөгийн бал нь цусанд орсноор лимфын шингэн цусны урсгалыг нэмэгдүүлж, шархны өрөө цэвэрших чадварыг сайжруулдаг.
- Шархан дээрх нянгуудыг үхүүлдэг
- Эдийн нөхөн төлжих процессыг нэмэгдүүлдэг
- Арьсыг цэвэршүүлж үрчлээ үүсэхээс сэргийлдэг зөгийн балны хандыг шарх, шүд буйлны үрэвсэл, псориаза, нүүрийг арчлахад хэрэглэж болно.
Зүрх судасны өвчний үед
- Зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулна
- Зүрхний агшилтын хэмийг зохицуулна
- Артерийн даралтыг буурах, ихсэх үед хэвийн байлгана
Зөгийн балны эмийн ургамал бүхий холимог шүүс нь цусны даралт буурах ихсэх, зүрхний шигдээс, ревматизм өвчний үед хэрэглэхэд маш сайн нөлөөтэй.
Ходоод гэдэс, элэг цөсний хүүдийн өвчний үед
- Ходоодны шүүрлийн хүчиллэгийг бууруулдаг
- Ходоодны салстыг шингэрүүлэх, өвдөлтийг намдааж, дотор муухайрах, бөөлжихийг бууруулна.
- 12 хуруу гэдэс, ходоодны шархыг сорвижуулна
- Цөсний ялгаралтанд нөлөөлнө
- Ходоод гэдэс, элэг цөсний хүүдийд буй өвчин үүсгэгч бичил биетэнг устгана