Видео тоглоом цэргийн албаныханд муу нөлөөтэй

Видео тоглоом цэргийн албаныханд муу нөлөөтэй


7 жил

Хятадын Ард Түмний Чөлөөлөх Армийн Өдөр Тутмын сонинд видео тоглоом цэргүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай бичжээ. “Тоглоом зарим цэрэг, оффицеруудын өдөр тутмын амьдрал руу хэдийнээ нэвтэрч, тэдний биеийн ба сэтгэл зүйн эрүүл мэндэд тодорхой түвшинд нөлөөлж эхэлсэн,” гэсэн байв.

Сонинд гарсан нийтлэлд гар утасны тоглоомд хэт донтсон бол цэрэг, оффицеруудын эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна аюулгүй байдлын менежментэнд нөлөөлж, байлдааны чадварыг сулруулах аюултай гэсэн байв.

Хаадын Нэр Төр тоглоом нь Хятадын түүхэн нэрүүдээс сэдэвлэгдсэн тоглоом ба Хятадын 7 хүн бүр тутмын нэг, нийтдээ дэлхий даяар 200 сая тоглогчтой болсон байна. Энэ тоглоом ялангуяа Чөлөөлөх армийн албатнуудын дунд тархжээ. Сонинд “нэлээд их хэмжээний цэргүүд бас оффицерүүд Хаадын Нэр Төрд донтсон” гэж бичсэн байв. Түүнчлэн цэргүүдийг хуаранд гар утсаа хэрэглэхийг зөвшөөрдөг болсоноос хойш завтай үедээ тоглоом тоглохоос өөр юм хийхгүй байгаа нь их харагддаг болсон гэжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү