Тэд замын хөдөлгөөний тэмдэгт наалддаг зургаар тэмдэг нэмэн өөрчилснөөр машины зураг таних системийг төөрөгдүүлж болдогийг мэджээ. Өөрөө явагч машины зураг хэрхэн хүлээн авдагийг тогтоож чадвал наадаг зураг ашиглан замын хөдөлгөөний тэмдгийг өөр утгатай гэж итгүүлж болох аж. Тухайлбал "love/hate" үгийг замын тэмдгэн дээр нэмснээр замын зогсох гэсэн тэмдгийг машинд хурдаа хасах тэмдэг гэж ойлгуулж чаджээ.
Ииймээс судлаачид замын тэмдгийг наадаг зураг наалддаггүй материал ашиглах эсвэл хүнээс хол газар тавихыг зөвлөснөөс гадна жолоочид өөрөө явагч машины тэмдэг таних чадварт хэт их итгэхгүй байхыг санууллаа.