Унадаг дугуйтай тус ферм нь дамжуулах хоолойнуудыг гурвалжин хэлбэрээр холбожээ. Хоолойд ургамлыг суулгах нүх гаргасан нь услахад ч хялбар систем бий болгожээ. Дугуйг солиход хялбар тул дугуйчид фермийг хоорондоо дамжуулан хаа ч хүрэх боломжтой юм байна.
Үүгээр нийтийг ургамал тарихад уриалах, олон хүнийг хамруулах зорилгоор бүтээжээ. Сөүл, Бээжин мэт хүн амын нягтрал ихтэй газар хөдөлдөг фермийг тохиромжтой гэж үзэж байна.