NASA-руу “огторгуйн хамгаалагч” болох өргөдлөө явуулсан хүүгийн захианд тэд хариу өгчээ. НАСА саяхан “хүн ба роботын огторгуйн хайгуулд органик хэсэг ба биологийн бохирдоос урьдчилан сэргийлэх” Гараг Хамгаалалтын Оффистоо ажлын байр зарлажээ.
Есөн настай Жак Дэвис гараараа бичсэн захидалдаа “Би есөн настай байж болно, гэхдээ би өөрийгөө энэ ажилд тохирсон гэж бодож байна” гэсэн байлаа.
“Нэг шалтгаан хэлэхэд миний эгч намайг харь гаригийн гэж боддог. Тэгээд ч би үзэж болох бүх л огторгуй бас харь гаригийн кинонуудыг үзсэн.” гэж өөрийгөө уг ажилд яг тохирсон хүн гэж боддогоо илэрхийлжээ.
Дэвис хүү захиагаа “огторгуйн хамгаалагч, 4-р анги” гэж бичин, гарын үсэгтэйгээ төгсгөсөн байв. Ингээд хүүгийн чин сэтгэлээсээ бичсэн захидалд НАСА-ийн Гаригийн Судлаач Жонатан Ролл түүний агентлагийг сонирхсондоо талархал илэрхийлжээ. Гаригийн Сайнс албаны захирал Жим Грийн ч бас захидалд хариу бичсэн тухай мэдээлсэн байв. Грийн “Манай Гариг Хамгаалалтын Оффис маш чика бөгөөд маш чухал ажил. Энэ бол бидний сар, астеройдууд, Ангарагаас дээж авчрахад өчүүхэн микроскобоос дэлхийг хамгаалдаг ажил,” гэж онцолжээ.
Нэмээд тэр “Бид үргэлж гэрэлт ирээдүйтэй, бидэнд туслах судлаачид бас инженерүүдийг хайж байдаг. Тиймээс би чамайг хичээлээ сайн хийгээд, сургуульдаа сайн сурна гэж найдаж байна. Нэг өдөр чамайг НАСА-д харна гэж найдаж байна шүү!” гэсэн байлаа.