Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...


7 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 15. Сумъяа гараг. Булаагч одтой, найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй
                          Суудал:
Мод

Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 16 цаг 32 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Шинэ төсөл төлөвлөгөөнд бүх сэтгэл санаагаа зориулах болно. Гэвч ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдрийн үйл явдал олон шинэ зүйлийг нээнэ. Түүх, соёлын асуудал сонирхлыг тань төрүүлнэ. Олон сонирхолтой танилтай болно. Ажил чинь таныг амьдралын шинэ түвшинд аваачна. Одоо амралтаа авах хэрэггүй. Ажлын байр чинь өөр хүнд шилжиж болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үзэл бодол, ажил үйлс хөдөлгөөнд орно. Шинэ үзэл санаа дэвшүүлж шинэ орчинтой холбогдоно. Хүмүүстэй харьцаа сайжруулах нь ур чадвар тань үнэлэгдэнэ. Материаллаг байдал сайн байна. Хуурамч зангаас санхүүгээ хамгаал.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та энэ өдөр бизнес санхүүгийн талбарт гялалзах болно. Хэн ч хийж чадахгүй тийм ажлыг та хийж гүйцэтгэнэ. Таны идэвх ажил хэрэгч байдлыг тань удирдлага болон хамтран ажиллагсад тань үнэлж сайшаана. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ долоо хоног нэлээн тааламжгүй байна. Эргэн харах шаардлагатай дуусгаагүй эртний ажлууд гарч ирж магадгүй. Зарим хүн бүр ажлаа солихоор шийдэж ч мэднэ. Хойш тавьсан ажлуудаа дуусгахыг хэт хичээж бодлогогүй, цочир үйлдэл хийхгүй байсан нь дээр.


ОХИН (8/23-9/22)

Өдрийн туршид та дипломат арга барилаа олонтоо ашиглаж жинхэнэ энхийг сахиулах болно. Төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, харьцаж таашаал ав. Энэ нь таны дотоод ертөнцийг баялаг болгоно. Таны амьдралын туршлага нэмэгдэж байгаа нь танд мэдрэгдэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Магадгүй таны ойр дотны хүн таны итгэлийг алдаж болзошгүй. Энэ нь таны ажилд огт хамаагүй болохоор та тайван байж болно. Өсөлт, хөгжилтийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн зүйлс маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олон нийтэд өөрийн ололт амжилтаа танилцуулж нэр алдарт хүрнэ. Гараа хумхин бүү суу. Гаднаас санаачлага бүү хүлээ. Өөрөө явж гэрээ хэлцэл байгуул. Дурласан хосууд үл ойлголцох магадлалтай. Хайртай хүнээ гомдоовол ахин уулзахгүй.


НУМ (11/22-12/21)

Шийдвэрлэгдсэн асуудал үнэ цэнэ олно. Энэ үеийг тэнгэрийн хишиг адил санаж, сарын турш дүгнэж, цэгнэж ажилла. Хүнд байдлаас бүү ай. Өмнөх ажилаа гүйцэтгэх хугацааг товлож, амлалт өгсөн хүмүүсийнхээ өмнө хүнд ачааллыг үүрнэ. Сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаа үр дүнд хүргэхгүй бололтой. Амьдралын нөхцөл байдал таныг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг тань шалгах болно.


МАТАР (12/22-1/19)

Зарим матар хэт амиа бодсон зан гаргаснаас нөгөө хэсэг нь ивээн тэтгэгч найз нөхдийнхөө боломжийг хэт үнэлснээс хэрүүл зөрчил үүсэж, хохирол амсах магадлалтай. Олон хүнтэй арга хэмжээнд бүү оч, ийм зугаа цэнгэл сайн сайхныг авчрахгүй. Ямар ч салбарт ажилласан таныг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Та авхаалж самбаа гарган санхүүгийн хямралаас төвөггүй мултрах ч болгоомж илүүдэхгүй.


ХУМХ (1/20-2/18)

Элдэв түрэмгий саналаас урьд нь татгалзсаны ач тус одоо л гарч ирнэ. Ирээдүй харагдаж үйл ажиллагааны ашигтай чиглэлээ олж авч чадна. Үзэл бодлыг аль аль өнцгөөс харж, биеэ барьж байх нь зүйтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Мэдрэлийн систем доголдож болзошгүй. Мэдрэлийн системээ хайрла. Эмчид оч. Эрүүл мэндийн үзлэгт ор. Санхүүгийн асуудлуудад болгоомж хэрэгтэй. Хэрвээ ямар нэг сэжиг төрвөл тэр үнэн байхыг үгүйсгэхгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү