2011 онд олдсон, байгальдаа маш сайн хадгалагдсан динозаврын чулуужсан үлдэгдэл үнэндээ шинэ зүйлийн динозавр гэдгийг баталлаа. Судлаачид түүнд Бореалопелта Маркмичелли гэж нэр өгчээ.
Динозавр голд үхэж, шавартай голын эрэгт шигдсэн тул 110 сая жилийн турш бөх хадгалагдаж чаджээ. Цэрдийн галвын үеийн уг нодозавр ургамлын идэш тэжээлтэн байсан ба өөрийгөө хамгаалах бамбайтай байжээ. Үлдэгдэл маш сайн хадгалагдсан тул улаан улбар өнгөтэй бамбайтай гэдгийг судлаачид төвөггүй тогтоосон байна.
Чулуужсан динозаврыг 2011 онд газрын тосны хайгуулаар олсоны дараа тэр хавиас олдсон бүх яснуудыг эвлүүлэхийн тулд 6 жил зарцуулжээ.