Судлаачид дэлхийд үүссэн анхны гэгдэх цэцгийг ахин бүтээжээ. Nature сэтгүүлд гарсан судалгаанд Парис-Сүд ба Венын их сургуулийн судлаачид цэцгийн үүслийн араас мөшгөсөн байна. Тэдний цуглуулсан “цэцэгний шинжүүдийн хамгийн том датаг багц”-д 792 цэцгийн генетик датаг ашиглажээ. Ахлах судлаач Херв Сауке бүх цэцгийн өвөг нь 140-250 сая жилийн өмнө оршиж байсан гэсэн байв.
Судлаачид цэцгийн чулуужсан үлдэгдэл олдож байгаагүй учраас тэдний арга хязгаарлагдмал гэдгийг онцолсон байв. Анхны цэцэг нь өнөөдрийн бүх цэцэгнүүдийн "аав", "ээж" учраас бисексуал гэж тайлбарласан байна. Судлаачид ашигласан олон датагаараа дээрх график зургийг гаргажээ.