Рияанна Хятадын OFO-той хамтран Малавигийн охидод туслаж байна

Рияанна Хятадын OFO-той хамтран Малавигийн охидод туслаж байна


7 жил

Рияаннагийн санаачлагаар Малави улсын охид сургуульдаа аюулгүй хүрдэг болох гэж байна. Тэр өвөө, эмээгийнхээ нэрээр нэрлэсэн Clara Lionel санг 2012 онд байгуулжээ. Рияанна боловсрол эзэмших боломжгүй хүүхдүүдэд туслах зорилготой гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Рияанна Малавид

Малави улсын 4.6 сая бага ангийн сурагчдын дөнгөж 8 хувь нь сургуулиа төгсдөг. Охидод энэ асуудал бүр хүндрэлтэй төдийгүй сургуульд нь хүргэх тээвэргүй улмаас хүүхдүүд сургуулиа хаядаг байна. Энэ асуудлаар Рияанна Бээжингийн OFO унадаг дугуйн компанитай хамтарч ажиллаж байна. Тиймээс  тэтгэлэг авсан охидод сургуульд явах замдаа унах дугуйг нь OFO хандивлахаар болжээ.

Clara Lionel OFO хоёр хамтран охидын боловсролд санхүүгээр туслана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү