Уолт Дисней Компани нүүр таних технологийг ашиглан үзэгчид кинонд дуртай байгаа эсэх эсвэл үзэхийг хүсэхгүй байгаа эсэхийг мэдэх боломжтой гэжээ. Тэд үзэгчдийн нүүрний хувирлыг ажиглаж, юу хүсч байгааг мэдэхийг зорьж байна.
Цаашлаад кинонд ямар хэсэг оруулах хэрэгтэй, хэрэггүй зэрэг нарийн мэдээллүүдийг ч цуглуулах боломжтой болох магадлалатай.
FVAEs нэртэй технологиор театр дотор дөрвөн хэт улаан туяаны камер байрлуулна. Дараа нь алгоритм үзэгчдийн нүүрний янз бүрийн хувирлыг танина.
Уолт Дисней 2015 онд Ant Man’, ‘The Jungle Book’ and ‘Star Wars: The Force Awakens’ зэрэг киноны үеэр энэ технологийг ашиглажээ. FVAEs нүүрний хувирлыг бичиж авах бол хиймэл оюун тэдгээрийг статистик дата болгоод, киног эерэг эсвэл сөрөг байдлаар үзэж байгааг тогтооно.