Шведийн Альпийн нурууг харахыг хүссэн хүмүүст зориулан Charles Kuonen гэх нэртэй дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрийг барьжээ. Швейцарийн аялал жуучлалын албанаас гүүр ашиглалтанд орсон тухай мэдээлсэн байв.
SWISSROPE -ийн 10 долоон хоногийн дотор барьсан гүүр 494 метр урт ба газраас дээш 85 метр өндөрт байрлалтай. Гүүр Грехэн ба Церматт гэсэн хоёр жижиг хотын холбоос болжээ.
Шинэ гүүр хад чулуунд цохиулан сүйдсэн гүүрийг шинээр орлож байгаа. Гүүрийг түүний анхны спонсор сэтгэл зүйч Чарлес Куонены нэрээр нэрлэсэн байна.