Москва хотын 5.100 орон сууцыг нураан шинэчилнэ

Москва хотын 5.100 орон сууцыг нураан шинэчилнэ


7 жил

Москва хотын удирдлагууд Мягмар гарагт нийслэл хотын шинэчлэлийн схемийн дагуу нураах орон сууцнуудын жагсаалтыг эцсийн байдлаар гаргажээ. Энэ тухай Тасс агентлаг мэдээлэв. Москва хотын шинэчлэлийн схем бараг 20 жил үргэлжилнэ гэж тооцоолж байна.

Тасс агентлаг ишлэснээр Москва хотын дарга Сергей Собяанин “Нийт 5.100 орон сууцыг шинэчлэх хөтөлбөрт оруулсан,” гэжээ.

Собяанины хэрэгжүүлэх хөтөлбөрт ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2-р сард гарын үсэг зурсан байна. Хөтөлбөр дайны дараа баригдсан, Хрущевийн нэрээр нэрлэгдсэн барилгуудад амьдардаг Москвагийн 1.6 сая оршин суугчдад нөлөөлнө гэжээ. Тиймээс хотын даргын хөтөлбөрийг эсэргүүцэн орон даяар жагсаал хийгээд байв.

1962 онд баригдаж буй "Хрущичовка" байр

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү