Өчигдрөөс эхлэн Орос улсад цахилгаан шатанд гацсан хүнийг 30 минутын дотор аврах ёстой гэсэн хууль хэрэгжиж эхэллээ. Түүнчлэн эвдрэл, гэмтэл гарсан цахилгаан шатыг 24 цагийн дотор засах ёстой гэсэн байв. Бүх цахилгаан шат аюулгүй байдлын спикер, шинэ зохицуулалтын хуулбараар тоноглогдсон байх ёстой болж байна.
Орос улс даяар өндөр барилгуудад 450.000-аас илүү тооны цахилгаан шат байдаг. Түүнчлэн Зөвлөлтийн үед баригдсан 27.000 цахилгаан шатыг яаралтай засах ёстой гэж Оросын Байгуулал, Орон Сууцны яамнаас мэдээлж байжээ.