Кеннет Бранагийн найруулгатай Хамлетын дүрд Том Хиддлестон тоглох болсон тухай мэдэгдлээ. Тэр 9-р сарын 1-23-нд болох жүжгийн гол дүрийг Лондон хотын Жервүүд Ванбург Театрт бүтээнэ. Тэр дүрийнхээ тухай “тайлбарын хувьд бараг хязгааргүй боломжтой” гэжээ.
Жүжигчин, найруулагч, продьюсер Кеннет Бранаг Лондонгийн Драматик Урлагийн Рояал Академийг төгсжээ. Тэр өмнө нь Хамлетын дүрийг дэлгэцэнд амилуулж байв.
Хиддлестон Бранаг хоёр хамтран ажиллах тухай ярилцсаар ирсэн ба “одоо л зөв газартаа, зөв цагтаа” байгаа сэтгэгдэл төрсөн гэж Том дурдсан байлаа.