Мягмар гарагт Англи Банкийн ажилчид 50 жилд анх удаа ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Банкны ажилчдын Нэгдлийн гишүүд, аюулгүй байдал, техникийн үйлчилгээний ажилчид гурван өдрийн турш үр дүнгүй болсон цалингийн маргааны дараа ажил хаялт хийхээр болоод байна.
Инфляцаас доогуур түвшний цалинг эсэргүүцэх ажилчид Банкны дарга Марк Карнейг маргаан бүтэлгүйтсэнд буруутгажээ. Ажилчид Лондонгийн Хот буюу City of London дахь Англи Банкны төв байрны гадаа жагсана.
Банкнаас жагсаалын үеэр үйл ажиллагаа хэвийн явагдах ба хоёр талын хэзээд ч ярилцаж болно гэжээ.