Цагаан хэрэмний доор хурдан галт тэрэгний зам баригдана

Цагаан хэрэмний доор хурдан галт тэрэгний зам баригдана


7 жил

Бээжин хотын Бадалин хэсгийн Цагаан Хэрмийн доогуур өндөр хурдтай галт тэрэгний буудал барина гэж мэдээлэв. Ингэснээр Хятад улс дэлхийд хамгийн гүн, Азид хамгийн том газар доорх галт тэрэгний буудалтай болж байна.

Байгууламж гурван давхар, 36.000 квадрат метр талбайтай баригдана. Газар доорх төмөр зам 102 метр байна. Энэ зам Бээжин-Жанжиакоу чиглэлийн 174 км хурдан галт тэрэгний замын нэг хэсэг болох юм.

Байгуулалтын тухай China Railway No 5 Engineering Group Co Ltd. –ийн ахлах менежер Дай Лонжен “Зорчигчид газар доорх 100 метр лүү нэвтэрч бас гарах бөгөөд маш аюулгүй зам болно.” гэж дурджээ.

 ©Inhabitat

Газар доор зам гаргах маш хүндрэлтэй байгаа гэжээ. 2016 оны 4-р сард эхэлсэн байгууламжийн ажилд ажилчид өдөрт 2 метрийг л ухах боломжтой байгаа гэсэн байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү