Nature Climate Change-д хэвлэгдсэн судалгаанд цаг уурын өөрчлөлттэй холбоотой бохирдлуудын улмаас 2030 он гэхэд жил бүр 60.000 хүн, 2100 он гэхэд жилд 260.000 хүн амиа алддаг болно гэсэн байв.
Их Британи, АНУ, Франц, Япон, Шинэ Зеландын судлаачид дээрх судалгаанд хамтран ажиллажээ. Тэд 2100 он гэхэд озонтой холбоотой нас баралтын 14 хувь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаална гэсэн байна. Түүнчлэн ялангуяа Энэтхэг, Зүүн Азид цаг уурын өөрчлөлтөөс болон хугацаанаасаа өмнөх нас баралт ихэснэ гэж дүгнэжээ.