Чикагoд байрлалтай Логаны Талбайн Хөшөөнд нэртэй философичийн ишлэлийг шүршсэн байв. Логан Талбайн Хөшөөг 1918 онд Иллинойс мужийн 100 жилийг тэмдэглэхээр барьжээ.
Хөшөөг философич Людвиг Виттгенштайны Трактатус Логико-Философикус номын алдартай үгээр хэн нэгэн буджээ: “Ярьж чадахгүй бол дуугүй бай.”
Граффитиг ямар шалтгаанаар хийсэн эсвэл цагдаад дуудлага өгсөн эсэх ч тодорхойгүй байна гэжээ. Харин граффитиг арилгах гэвэл “хэдэн мянган доллар” зарцуулна гэсэн ба Талбайг Хамгаалллын ерөнхийлөгч заавал хөшөөнд граффити зурсаныг хараад “урам хугармаар” гэсэн байв.
Ямартай ч, ямар ч утгагүй үгний оронд алдартай философичийн ишлэлийг бичсэн нь гоё биш гэж үү?