Өнгөрсөн жил 195 улсууд НҮБ-ын уулзалтанд дэлхийн температурыг цельсийн 2 хэмээс хэтрүүлэлгүй, 1.5 хэмд тогтооно гэсэн гэрээнд гарын үсэг зураад байлаа. Гэхдээ Nature Climate Change сэтгүүлд гарсан анализаар бол хэрэв одоогийн хүлэмжийн хий 15 жилийн турш үргэлжилвэл 1.5 хэм хүртэл дулаарна гэсэн байна. Түүнчлэн хэдий хүлэмжийн хийн ялгаруулалтыг бүр мөсөн зогсоолоо ч дэлхийн температур нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Колорадогийн их сургуулийн физикч Роберт Пинкус, Макс Планк Инститүтийн ахлах судлаач Торсен Мауритцен хоёр судалгааг компьютероор биш, цаг уурын системийн анализаар тооцоолон гаргасан гэжээ. Тэд судалгаанд дараах дүгнэлтүүдийг хийсэн байв:
- Шатдаг түлшийн хэрэглээг 2017 онд бүрэн зогсоосон ч 2100 он гэхэд дэлхийн дулаарал 1.3 хэм хүрнэ.
- Далай дээрх тоог бага зэрэг багасгах боломжой.
- 21-р зуунд цельсийн 1.5 хэм хүртэл тогтоож чадахгүй байх эсрдэлтэй.