Экологид ээлтэй тоглоомон машиныг Австралийн “Made of Bamboo” компани гар аргаар урлан зах зээлд гаргажээ. Тэд хулсан машинаа Спорт, Сонгодог, Драгстер болон F1-ийн уралдааны гэсэн дөрвөн загвараар хийсэн байв.
Эдгээр тоглоомон машинууд нь хэрэглэгдэхээ болисны дараа бордоо болох боломжтой 100 хувь байгалийн гаралтай.
“Dragster” загварыг түлшээр ажилладаг уралдааны чирэгч машинаас санаа аван бүтээжээ.
F1 уралдааны загварыг F1 уралдааны машинуудыг дууриан урласан байна.
Спорт загварын машинууд нь 20-р зууны дунд үеийн сонгодог спорт машинуудаас санаа авсан байна.