Хавайн нийслэл хот Хонолулуд зам гарч байхдаа гар утсаа оролдохыг хориглолоо. Үүний зорилго бол явган хүмүүс анхаарал нь сатаарсаны улмаас амиа алдах, гэмтэх зэргээс сэргийлэх.
Хонолулу хотын дарга Кирк Калдвелл “Манай хот явган зорчигч замаар гарч байгаад мөргүүлдэгээрээ харамсалтайгаар ялгардаг болоод байгаа,” гэж дурджээ. Америкт ийм хууль баталсан анхны муж Хавай болж байна.
Дээрх хэргээр анх удаа зөрчил гаргагчийг 15-35 доллараар, давтан зөрчил гаргасан бол 99 доллараар торгуулахаар тогтоосон байв. Хууль ирэх 10-р сарын 25-аас эхлэн хэрэгжинэ.