Хятад улс 2030 он гэхэд хиймэл оюуны салбарт АНУ-ыг гүйцэхээр төлөвлөжээ. Тэд хиймэл оюуны хөрөнгө оруулалтаар дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Хятадын хиймэл оюуны салбарыг 2020 онд 1 триллион юан, 2025 онд 5 триллион юан буюу 739 тэрбум доллар болно гэж тооцоолжээ.
Төлөвлөгөөг 7-р сарын 20-нд танилцуулсан байна. Түүнчлэн хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтийг Хятадын засгийн газар өөрөө ахална гэсэн ба 2030 он гэхэд уг салбар Хятадын ДНБ-ий 26 хүртэлх хувийг эзэлнэ гэж таамаглаад байна.