Хятадын судлаачид дэлхийн хамгийн хурдан компьютер Sunway TaihuLight-ийг ашиглан хамгийн том виртуал орчлон ертөнцийг бүтээсэн тухай South China Daily Post мэдээллээ. Төслийн ахлах судлаач Sunway TaihuLight дэлхийн хамгийн хурдан компьютер гэсэн байна.
Мэргэжилтнүүд Хятад тооцооллын эрчим хүчээрээ бусад улсуудыг ардаа хаясан гэж хардаг учраас ийм төрлийн виртуал огторгуйг үүсгэж чадсан байв. Хятадын судлаачид ирэх гурван жилдээ орчлон ертөнцийн үүслийн тухай шинэ мэдээллийг хамгийн түрүүнд мэднэ гэж найдаж байна. Удахгүй тэд дэлхийн хамгийн том радио телескоп зэрэг хүчтэй технологиудыг ашиглан одон орон судлалд олон дэвшилтийг бүтээх магадлалтай байгаа.
Шинэ төсөл Швейцарийн астрофизикчид өнгөрсөн сар гаргаснаас тав дахин том хэмжээтэй болжээ. Төслийг хэрэгжүүлсэн Sunway 10 сая CPU коруудтай ба тооцооллын хурдын ихэсгэхийн тулд кор бүр хэд хэдэн зааврыг явуулсан байна.