Иран Симорг пуужинг амжилттай туршсан гэж мэдээлжээ. Симорг пуужин тойрог зам руу жижиг хиймэл дагуулуудыг хүргэх зорилготой. Туршилт товлогдсон цагаасаа нэлээд хэдэн жилээр хойшлогдсоор ийнхүү хийгдлээ.
Пуужинг анх ерөнхийлөгч Махмоуд Ахмадинежадын үед Ираны анхны дотоодын хиймэл дагуул хөөргөлтийг тэмдэглэхээр танилцуулж байжээ. Нислэгийг 2010 ондоо төлөвлөж байв. Пүрэв гарагт Ираны хэвлэлээс пуужингийн анхны туршилт амжилттай хийгдсэн тухай “Симорг 250 кг хүртэлх жинтэй хиймэл дагуулыг 500 км тойрог замд байрлуулах чадвартай,” гэж танилцуулжээ.
Зарим шүүжлэгчид Иранын цаад зорилго бол цөмийн зэвсэг гэж сэжиглэдэг ч тэд үүнийг үгүйсгэн, олон улсын гэрээгээ дагаж байгаа гэдгээ сануулаад байв.