250 сая компьютер луу нэвтэрсэн вирусыг бүтээгчдийг баривчилжээ

250 сая компьютер луу нэвтэрсэн вирусыг бүтээгчдийг баривчилжээ


7 жил

Fireball вирусыг хийсэн 14 хүнийг Хятадын цагдаа нар баривчилжээ. Rafotech Хятадын дижитал маркетинг компаний ажилчдын бүтээсэн вирус жилийн дотор Хятадаас гаднах улсуудын 250 сая компьютер лүү нэвтэрсэн байна. Энэ нь тэдэнд 80 сая юаны ашигтай байсан гэжээ.

Өнгөрсөн 6-р сарын 2-нд Изралийн Check Point компани fireball-ийн тухай тайланг хэвлэснээс нэг хоногийн дараа Rafotech-ийн эсрэг гомдол ирсэний дараа Хятадын цагтаа баривчлагааг эхлүүлжээ.

 Хайдиан дүүргийн цагдаа “Баривчлагдсан есөн хүн бол компаний гол ажилчид. Тэд бүгдээрээ маш залуу бөгөөд IT-ийн суурьтай,” гэж хэлсэн байна.

 

Цагдаа нар Fireball вирус нуусан линкээр идэвхжиж, хэрэглэгчийг мэдээгүй байхад сурталчилгааны хандалтыг ихэсгэдэг гэж тайлбарлажээ.

“Вирус нь хэрэглэгчийг хүсээгүй байхад тодорхой сайт руу оруулах магадлалтай. Ингэснээр тэдний хувийн мэдээллийг цуглуулах ч боломжтой. Хятад улс олон улсын кибер аюулгүй байдлын нийгэмлэгийн гишүүн учраас ийм гэмт хэргүүдийг үгүй хийх болно.” гэж Бээжингийн их сургуулийн профессор Цие Жиангион дурдсан байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү