Хятадын эрчим хүчний үнэ энэ жил 100 тэрбум юанаар буурах тухай Хятадын эдийн засагч, Үндэсний Хөгжил ба Реформын Коммисын ажилтан Жан Манин хэлжээ. Түүний хэлсэнээр 6-р сарын сүүл гэхэд орон нутгийн түвшний цахилгаан сүлжээнүүдэд шинэчлэл хийснээр цахилгааны үнэд төрийн оролцоо багасан, зах зээл чухал үүрэг тоглодог болсон байна.
Өмнө нь цахилгааны үнээр төрийн өмчийн цахилгаан сүлжээний компаниуд хэтэрсэн ашиг олж, хэрэглэгчдэд дарамттай байсан гэсэн байв. Одоо реформоор Хятадад цахилгааны үнэ 38 тэрбум юанаар буурч байна. Нэмээд энгийн хэрэглэгчид, төмөр замын тээвэрлэгчид 41 тэрбум тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болжээ.