Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болох байсан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасантай холбогдуулан тус наадмыг товлосон хугацаанд нь байршлыг нь өөрчилж, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон.
Хүрээ цам-Даншиг наадмын үеэр эхний өдөр тогтсон хөтөлбөрийн дагуу их Очирваань бурхнаа тахих зан үйл хийнэ. Мөн бөхийн барилдаан, лам хуваргуудын дунд унзад хаялцах, тахилч нарын тэмцээн тэргүүтэн болно. Наймдугаар сарын 6 буюу хоёр дахь өдөр хүрээ их цам маань 120 хүний бүрэлдэхүүнтэй гарна. Үүний дараа хүчит бөхийн барилдаан тавын даваанаас үргэлжлэх аж.