Apple сургуулийн патенттай технологийг ашигласан гэжээ

Apple сургуулийн патенттай технологийг ашигласан гэжээ


7 жил

Америкийн шүүх Apple-ийг Висконсин-Мадисон их сургуулийн патентыг зөрчсөн гэж 506 сая доллар төлөх шийдвэр гаргажээ. Хоёр талын патентын зөрчлийн шүүх хурал 2 жил үргэлжилж байна.

2015 оны 10-р сард шүүхээс Apple iPhone, iPad mini, iPad air төхөөрөмжүүдийн чипийг хийхдээ патентын эрх зөрчсөн гэж шийдвэрлээд байлаа. iPhone 5S, 6, 6 Plus утаснуудын A7, A8, A8X процессор нь Висконсин-Мадисоны патенттай технологийг ашигласан гэсэн байна. Энэ үед шүүхээс Apple-ийг 234 сая долларын хохирлыг барагдуулахаар шийдвэрлээд байв.

Харин одоо Америкийн шүүхээс Apple-ийг патентын эрхийг зөрчсөөр байгаа тул хохирлыг 2 дахин нэмэн төлүүлэх шийдвэр гаргасан гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү