Хятадын Meizu брендийн Pro 7, Pro 7 Plus загварын утаснуудыг албан ёсоор танилцууллаа. Энэ хоёр загварын онцлог бол хоёр дэлгэцтэй. Утасны ард байгаа дэлгэцээр дуал камеруудыг ашиглан селфи авах боломжтой.
Утаснуудын үнэ эсвэл худалдаанд гарах тухай мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ эхлээд Хятадын зах зээлд хязгаарлагдах магадлалтай гэж таамаглаад байна. Хоёр утасны дизайнд алдарт Frog дизайн студи ажилласан ба 1.9 инчийн, 240 x 536 AMOLED мэдрэгчтэй дэлгэцийг ард талд байрлуулсан байна. Тиймээс утсыг хажуу тийш хөдөлгөвөл цаг агаар, хөгжим тоглуулагч бас селфи авах толь болж хувирна.
Pro 7, Pro 7 Plus хоёулаа 7.3 мм зузаан ба Pro 7 Plus 67 хувийн цэнэгийг ердөө 30 минутын дотор авна.