Усанд шумбагч Крейг Капехарт Энэтхэгийн Далайд хийлдэг завиндаа сууж байгаад гайхалтай үзэгдэлтэй тааралджээ. Найзуудын хамт сарин загасчлахаар сууж байхад далайн давалгаа зөөлөн, ерөнхий уур амьсгал тайван байлаа.
Гэтэл салхи шуугин, далайн уснаас аварга бөгтөр халим цоройн гарч ирсэнийг тэд камертаа буулгаж чаджээ. Крейг Капехарт хэлсэнээр энэ бол түүний хувьд 40 тон бөгтөр халим уснаас гарч ирэхийг харсан анхны тохиолдол байв.