Халаасны хулгайч илрүүлэх технологийг сэдсэн Мазаалай баг ялжээ


8 жил

 “IBM хакатон” тэмцээнийг Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулжээ.

IBM корпорацийн царай таних системийг ашиглан халаасны хулгайч илрүүлэх технологийг сэдсэн Мазаалай баг 1-р байрт оржээ. Тэд 3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бизнес инкубаторын нэг жилийн эрх, IBM корпорацид ажилладаг Монголчуудын нэрэмжит 300 ам.долларыг авсан байна.

 “IBM хакатон” тэмцээнээс гадна IBM корпорацийн Internet of Things буюу “Юмсын интернет” сургалт зохион байгуулагджээ.

Арга хэмжээг “Ай Ти Зон” ХХК, “what3words”, “Мобиком” Корпораци ивээн тэтгэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү