Японы электрокор метал хамтлаг Crossfaith толгойгоо савах дуртай метал фенүүдэд зориулан интерактив вебсайт гаргажээ. Тэд Freedom шинэ цомгийн сурталчилгаанд уг сайтыг ажиллуулж эхэллээ. Сайт руу ормогц аюулгүй байдлыг сануулах бөгөөд гарах үр дагаврыг өөрөө хариуцахыг анхааруулсан байв.
Интерактив сайт руу ороод та Crossfaith-ийн хөгжимд савсаны дараа хэдэн удаа савсан гэдгийг зурагтайгаар харуулна.
Гэхдээ сайт хэрэглэгч ядарч буйг мэдэрмэгцээ 10 секунд “амрах” хугацааг өгөх ба хэрэв зогсвол “Чи яагаад зогсоод байна?” гээд үргэлжлүүлэн савахыг шаардана. Яагаад гэвэл рокеруудын хувьд толгойгоо савах кайфтай бөгөөд зогсолтгүй байх ёстой болохоос ядаргаатай, толгой өвтгөсөн үйлдэл биш.