Германы Кассел хотод Аргентиний уран бүтээлч Марта Минухин дэлхий даяар хориглогдсон 100.000 номыг ашиглан Афины Парфеноныг бүтээжээ. Тэр инсталляцаа алдарт Парфенонд хүндэтгэл үзүүлэн, 1933 онд мянга мянган номыг шатаасан Фридрихсплатцад босгосон байна.
Минухины “Номны Парфенон” инсталляц Documenta 14 хэмээх Германы Кассел ба Грекийн Афинд тавигдаж буй үзэсгэлэн, урлагийн фестивалын нэг хэсэг.
Парфеноныг хориотой 10.000 номоор босгосон нь “парфеноны илэрхийлдэг ардчиллын симболизмтой эсрэгцэж, үгээ бичиж илэрхийлэхийн хорио ба соёлын мэдлэгийн дарамтыг харуулсан” гэж Designboom онцолжээ.
Номнуудыг гялгар уутанд ороож, парфеноныг босгосон байна.