Америк дахь Оросын элчин Delta Airline Оросын иргэншилтэй зорчигчийг онгоцноос буулгасан гэх хэргийг шалгаж байгаа тухай Sputnik мэдээллээ. Фейсбүүкийн хэрэглэгч Андре Еремин Delta агаарын тээврээс хөөгдсөн ба хажууд байсан зорчигч түүнийг “Крымыг эзлэн түрэмгийлэгч” учраас хамт нисэхээс татгалзсан тухайгаа бичсэн байжээ.
АНУ-д 52 жил амьдарч байгаа Ереминий хэргийн тухай Оросын элчин Delta агаарын тээврийг мэдэгдэл өгөхийг хүсчээ.
2014 онд явуулсан санал асуулгын дараа Крым Орост нэгдээд байв. Санал асуулгын хариу 97 хувийн дэмжлэгтэй гарсан ч барууны улсууд Оросын эсрэг хориг тавиж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.