Солонгосын зарим авиа компанид их хэмжээний торгууль ногдуулжээ

Солонгосын зарим авиа компанид их хэмжээний торгууль ногдуулжээ


7 жил

Өмнөд Солонгосын хэд хэдэн авиа компани нисэхийн аюулгүй ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан, гуйвуулсан, бүрэн засаж арилгаагүй учир их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ.

"Korean Air" 2015 онд буултын үед аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, 2016 онд эд анги, систем төхөөрөмжүүд бүрэн гүйцэд ажиллаагүй байхад нислэгийг үргэлжлүүлсэн шалтгаанаар 1 сая ам.доллар, "T’Way Air" 2015 онд нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг зөвшөөрөлгүй ашигласан, мөн эвдрэлтэй сэлбэг эд ангийг агаарын хөлөгт буцаан суурилуулж ашигласан учир 269 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.

Мөн  "Jeju Air" англи хэлний шаардлага хангаагүй нисгэгчийг нислэгт гаргасан, үүнийгээ зохих ёсоор мэдээлээгүй учир 538 мянган ам.доллар, "Asiana Airlines" 2015 онд хөөрөх, буух зурвас ашиглах дүрэм, журам зөрчсөн, 2017 онд агаарын хөлөг хөөрсний дараа хөдөлгүүрийн тосны шүүлтүүрийн дохиолол ассаар байхад нислэгийг үргэлжлүүлж, тэрхүү дохиолол нь удалгүй өөрөө унтарсан мэтээр худал мэдээлэл өгсөн зэрэг шалтгаанаар 800,000 ам.доллар, "Eastar Jet" 2017 оны 1 дүгээр сард бүхээгийн битүүмжлэл алдагдсан зөрчлийн мөрөөр тодорхой хэмжээгээр тус тус торгож, Eastar Jet –ийн найман B737NG агаарын хөлгийн нэгийх нь (НТЧ) гэрчилгээг түр зогсоожээ.

Эх сурвалж: http://newsroom.aviator.aero

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү