Цаг уурын өөрчлөлт Номхон Далай ба Ази дахь улсуудад уршигтай үр дагавар авчрах тухай анхаарууллаа. Жишээлбэл, 2030 он гэхэд Өмнөд Энэтхэгт цагаан будааны ургац 5 хувиар багасна.
Азийн Хөгжлийн Банк ба Цаг Уурын Нөлөөний Судалгааны Потсдамын инститүт “Цагаан будааны ургац Энэтхэгийн хойд мужуудад ихсэх боломжтой бол өмнөд мужуудад 2030-аад онд 5 хувиар, 2050-аад онд 14.5 хувиар бас 2080-аад онд 17 хувиар багасна,” гэж мэдээлсэн байв.
“Эрсдэлд байгаа бүс: Ази ба Номхон Далай дахь цаг уурын өөрчлөлт” нэртэй уг тайланд түүнчлэн Энэтхэгт цагаан гурилны үйлдвэрлэл 8 хувиар буурна гэсэн байлаа. Тайланд голдуу далайн улсуудын тухай оруулсан байна.