ГЕОРГИЙ ГОГШЕЛИЗЕ ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛИА ГАРДЛАА

ГЕОРГИЙ ГОГШЕЛИЗЕ ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛИА ГАРДЛАА


7 жил

   Чөлөөт бөхийн ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хошой хүрэл медальт, Гүржийн бөх Георгий Гогшелизегийн Бээжингийн олимпийн мөнгөн медалийг нийслэл Тбилисид гардуулан өглөө. Ёслолд олимп, дэлхийн аварга Гүржийн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Лери Хабелов, Гүржийн залуучууд, спортын яамны сайд Тариел Хечикашвили болон бусад албаны хүмүүс түүний медалийг гардуулан өгөхөд байлцав.

 Тэрбээр есөн жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын 96 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Казахстаны Таймураз Тигиевт (өдгөө ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй) хагас шигшээд ялагдсан билээ. Тэгвэл түүний өрсөлдөгч нь допинг хэрэглэж медалиа хураалгахаар болсноор түүний мөнгөн медаль нь албан ёсоор иржээ. Харин Бээжинд гүрж эрд ялагдсан Кубын Мишель Батистад хүрэл медалийг нөхөж олгосон юм.Өдгөө 39 настай Гогшелизе дөрвөн жилийн дараа Лондоны олимпод хүрэл медаль хүртэж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү