Сонсголоо алдах, тамхидалт, сэтгэл гутрал зэргийг зохицуулж чадвал гурван хүн тутмын нэг зөнөх буюу зөнөхөөр урьдчилан сэргийлэх боломжтой гэжээ. Энэ тухай Олон улсын алцхаймерын хурлын үеэр мэдээлж, The Lancet сэтгүүлд хэвлэсэн байв.
Олон улсын 24 мэргэжилтэн өмнө нь хийгдсэн судалгаануудыг шалгаж, зөнөхөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэхэд зориулан, баталгаа нотолгоотой зөвөлгөө гаргасан байна. Дэлхий даяар 47 сая хүн зөнөх өвчтэй ба 2050 онд 115 сая болно гэж тооцоолоод байгаа.
Мэргэжилтнүүд хүний амьдралын эхний, дунд, сүүлийн жилүүдэд зөнөх эрсдлийг ихэсгэдэг есөн хүчин зүйлийг илрүүлсэн байв. Зөнөх буюу деминциятай гурван хүн тутмын нэгд энэ эрсдлийн хүчин зүйлүүд хамаатай. Амьдралын эхний жилүүддээ боловсролд, дундах жилүүдэд сонсголоо алдах, цусны даралт, таргалалтыг анхаарч чадвал зөнөх эрсдэл 20 хувиар багасдаг гэжээ.
Харин амьдралын сүүлчийн жилүүдэд тамхи татахаа болин, сэтгэл гутралаа эмчлэн, биеийн дасгал хөдөлгөөн, нийгмийн харилцаагаа ихэсгэн, чихрийн шижингээ эмчлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.