Автономит жолоодлоготой машин Энэтхэг улсад хэргэлээнд орохгүй гэлээ. Энэ тухай Тээвэр ба Хурдны Замны Сайд Нитин Гадкари мэдэгджээ. “Бид Энэтхэгт жолоочгүй машинуудыг зөвшөөрөхгүй. Үүнд миний байр суурь маш тодорхой.” гэсэн байв.
Үүний шалтгааныг аюулгүй байдал гэхээсээ илүү ажлын байр, хөдөлмөрийн зах зээлтэй холбон тайбарлажээ.
“Бид ажил булаадаг ямар ч технологийг зөвшөөрөхгүй. Ажилгүйдэлтэй улс хүмүүсийн ажлыг булаадаг технологитой байж болохгүй.” гэж Гадкари дурдсан байв. Тэр Энэтхэг улс дараагийн хэдэн жилдээ 5.000 мэргэжлийн жолооч бэлтгэх ба 22.000 жолооч Энэтхэгт шаардлагатай байгаа гэсэн байлаа.